“Миний дуртай ном #14"

Enkule
2 min readSep 29, 2022

--

Номын баярын мэнд хүргэе!

Энэ өдрийг тохиолдуулан офиссдоо нэг их том самбар худалдаж авахад хүргэсэн номын талаар бичихийг хүслээ

“Measure what matters” by John Doerr /Хамгийн чухлыг хэмж/номыг уншсаны дараа амьдралдаа бас ажилдаа туршиж эхэлсэн чухал зарчим бол Align and connect teamwork — Багийн ажиллагааг нэгтгэн уялдуулах байлаа.

Ингэснээр компани болон багийн удирдах албан тушаалтнаас ажилтан хүртэл багийн OKR-ууд шилэн байж, сар бүр хянаж, үнэлснээр урдаа тавьсан зорилтдоо хариуцлагатай хандаж, зорилтод хүрэх боломжийг нэмэгдүүлдэг.

Эхлээд бид зорилтуудаа нэг бүрчлэн ватом цаасан дээр бичээд 8 дугаар сарын 1-ээс 30 хоногийн хугацаанд хэрэгжүүлж эхэлсэн. Сарын төгсгөлд үр дүнгээ дүгнэхэд 87–93 хувийн гүйцэтгэлтэй ажилласан байв. Ингээд бид энэ аргачлалаар ажиллах нь үр дүнтэй гэдэг шийдэлд хүрээд Lawly төслийн ажлуудаа OKR аргачлалаар төлөвлөж эхэлсэн юм.

Номын зохиогч Жон Доэрр нь анх хамгийн чухлыг хэмжих OKR аргачлалыг Intel-д ажиллаж байхдаа өөрийн шууд удирдлага болох Andy Grove-ээс анх мэдэж авч байсан юм. Энэ номд Google-ээс авахуулаад Intel, Adobe гээд маш олон технологийн томоохон байгууллагууд зорилгоо тодорхойлж, түүндээ хүрэхийн тулд хэрэглэж байсан OKR (Objectives and key results) системийн тухай маш дэлгэрэнгүй тайлбарладаг.

OKR гэдэг нь Зорилтууд ба түлхүүр үр дүн гэсэн үгийн товчлол юм. Зорилт нь бид юунд хүрэх гээд байгааг яг таг тодорхойлдог бол Түлхүүр үр дүн нь тухайн зорилтод хүргэх алхмуудыг тодорхойлдог. OKR нь орчин үеийн бизнест тохирсон шинэ зохион байгуулалт, менежментийн бүтцийг бий болгох үүд хаалгыг нээж өгдөг.

Хэрвээ та CEO, менежер эсвэл хүний нөөцийн албыг хашдаг бол, шинээр бизнес эхлүүлэх гэж байгаа бол, эсвэл зүгээр л өөрийн зорилгыг тодорхойлох (personal objectives) гэж байгаа бол энэ номыг ЗААВАЛ уншаарай гэж хэлмээр байна.

Мөн биднийг үргэлж ном уншихыг үлгэрлэн сануулж, шахаж шаардаж байдаг Janchivdorj Maizorig даргадаа баярлалаа.

--

--

Enkule
Enkule

No responses yet